ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар



Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 235 тахьтай
1992 оноос буцаан авчирсан



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол




дэлгэрэнгүй

Таны дэмжлэг

Таны дэмжлэгт баярлалаа

Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа төслийн санхүүжилтийг бий болгоход хандив өргөх, гишүүнээр элсэн бидэнд туслалцаа үзүүлнэ үү

  • хандив
  • гишүүнчлэл

таны тусламж тухайн экосистем, хүрээлэн буй орчныг бүхэлд нь хамгаалахад зориулагдана


 

Олон Улсын Тахь Группын
Монгол дахь Товчоо

Net Capital оффисын байр, 3-р давхар
Сүхбаатарын гудамж 14

6-р хороо, Чингэлтэй дүүрэг
Улаанбаатар хот-15141
Монгол улс
Tel:
+976 77112031
itgmon@gmail.com
takhifriends@gmail.com

Данс:

MNT 49924 8691

USD 49911 4883



хандив өгөх

ОУТГ нийгэмлэгийн үндсэн үүрэг

Удирдах болон зохион байгуулах

ОУТГ нийгэмлэгийн гол үүрэг болон Монголын ард түмэнтэй хамтран тахь болон байгаль хамгаалах юм.

ОУТГ нь Монголын засгийн газартай хамтран ажиллах 10 жилийн гэрээ хийж ажиллаж байгаа бөгөөд гэрээний хугацаанд Зүүнгарын говьд тахь сэргээн нутагшуулах мөн ГИДЦГын "Б" хэсгийг хамгаалах менежментийн төлөвлөгөөт ажлыг хамтран гүйцэтгэхэд анхааран ажиллана.  Одоогийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамтай хамтран хийсэн гэрээ нь 2011-2020 он хүртэл хүчин төгөлдөр байх юм. 

Тиймээс ОУТГ нь тус яамны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар, орон нутгийн удирдлага, иргэд малчид, нөхөрлөлүүдийн нягт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд цаашид Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан зүйлүүд

ОУТГ нь дараах үүргийг гэрээний дагуу гүйцэтгэхээр тусгаж оруулсан. (Art 2.2)
  • Тахийн төсөл нь тухайн бүс нутгийн хөгжилтэй нягт уялдаатай байх 
  • Нутгийн иргэд, орон нутгийн нийгэм эдийн засгийг дэмжсэн байх
  • Монгол дахь тахийн сүргийн талаарх мэдээ, мэдлэгийг байнга сайжруулах
  • Төв Ази руу тээвэрлэгдэх тахиудыг амьтны хүрээлэнд бэлтгэх, судлах 

ОУТГ нь өөрийн зорилго, хэтийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд үечилсэн төлөвлөгөө гарган түүнийхээ хэрэгжилтэнд дүгнэлт гарган ажиллаж байна. 

Хамтын ажиллагаа болон удирдлага

ОУТГ нь төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тахь сэргээн нутагшуулах төсөлд оролцогч бүх талуудын хамтын ажиллагааг зохион байгуулах, удирдах ажлыг хийж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтанд анхаарал, хяналт тавин ажилладаг. 

ОУТГ-ын бас нэг нэмэлт үүрэг

Монголын Засгийн газраас Говийн их дархан газрын Б хэсэг, Алагхайраны байгалийн нөөц газрыг хамгаалах 2011-2015 оны менежмент төлөвлөгөөг гаргаж, шаардлагатай санхүүжилтыг баталж гаргасан. Энэ менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ОУТГ мөн чухал үүргийг гүйцэтгэж байна.


Монгол Улсын Засгийн газар өөрийн баталсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд ОУТГ-ээс Засгийн газрын ажлыг нөхөн хийх үүргийг хүлээгүй боловч өөрийн зорилго, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс менежментийн төлөвлөгөөн дахь Засгийн газрын үйл ажиллагааны зарим ажлыг биечлэн гүйцэтгэж байна.