Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 152 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 152 тахьтай
1992 оноос буцаан авчирсан



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар



Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол



дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 152 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол

дэлгэрэнгүй

Тахь

Монголын онгон зэрлэг амьтан


ГИЦДГ-ын Б хэсэг 152 тахьтай
1992 оноос буцаан авчирсан

дэлгэрэнгүй

ГИДЦГ-ын Б хэсэг

Шим мандлын нөөц газар


Талбай   9000 км.кв
Өндөршил   Далайн түвшнээс
дээс 1000 орчим м өндөр


Баруун өмнөд Монгол




дэлгэрэнгүй

Таны дэмжлэг

Таны дэмжлэгт баярлалаа

Монголд тахийг сэргээн нутагшуулж байгаа төслийн санхүүжилтийг бий болгоход хандив өргөх, гишүүнээр элсэн бидэнд туслалцаа үзүүлнэ үү
  • хандив

  • гишүүнчлэл
таны тусламж тухайн экосистем, хүрээлэн буй орчныгбүхэлд нь хамгаалахад зориулагдана


Тахийн нөхөд сан
Олон Улсын Тахь Группын
Монгол дахь Товчоо
Байгаль Ордон
Улаанбаатар-38
Монгол улс
Tel: +97611362064

itgmon@gmail.com

Олон Улсын Тахь Группын
Монгол Товчоо
ХХБ
данс: 499114883



хандив өгөх

Мэдээ

Олон Улсын Тахь Группээс

Тахь нутагшуулах төв ундны устай боллоо


Тахийн талын тахь нутагшуулах төвд Праг хотын амьтны хүрээлэнгийн санаачлагаь Чехийн элчин сайдын яам, хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ундны усны хайгуул судалгаа хийж, цэг тогтоон өрөмдөж 140 м –с ус гаргалаа. Тус төв байгуулагдсан цагаасаа эхлэн 10 гаруй км холоос ундны усаа зөөн хэрэглэж байсан бөгөөд одоо устай болсноор цааш дэд бүтцээ хөгжүүлэх сайхан боломж бүрдлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тахийн группын төлөөлөгчдийг хүлээн авлаа


Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын тахь группын ерөнхийлөгч ноён Рейнхард Шнидриг, нарийн бичгийн дарга Миржам Вурш, Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Н.Энхсайхан нарыг хүлээн авч уулзлаа

Зүүнгарын говийн тахийн сүрэг нэмэгдсээр


Энэ жил тахийн тоо толгой олноох нэмэгдсэн сайхан жил байлаа 30 гаруй унага гарсан, 8 толгой тахийг тээвэрлэн авчирлаа. Одоо тахийн сүрэг 170 гаруй болтлоо өссөн байна. Намрын дунд сар дуусч байгаа хэдий ч тахийн талд нэг гүү унагалан шинээр унага нэмэгдсэн хэвээр байна

Тахь Группын удирдлагууд Монголд


Олон Улсын Тахь Группын Ерөнхийлөгч ноён Рейнхад Шнидриг мөн нарийн бичгийн дарга Миржям Вурш нар  9-р сарын сүүлээр Тахийн тал болон Улаанбаатар хотод ажиллаа. Тэд Монголд ажиллах хугацаандаа говьд нутагшуулж байгаа тахийн төслийн үйл явц, өвөлжилтын бэлтгэл ажлууд болон шинээр томилогдоод байгаа орон нутгийн удирдлагууд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай уулзан төслийн явц, харилцан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ОУ Тахь Группынхан Тахийн талд ажиллалаа


Тахь Группын ерөнхийлөгч Reinhard Schnidrig, удирдах зөвлөлийн гишүүн Mirjam Wuersch, Монгол дахь товчооны дарга Н.Энхсайхан нар тахь нутагшуулах төвд ажиллаж, төслийн үйл ажиллагаа, тахийн сүргүүд болон хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Тус захиргааны дарга О.Ганбаатар болон мэргэжилтэн байшгаль хамгаалагч нартай ирэх 5 жилийн менежментийн төлөвлөгөө болох ОУТГ-йг цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж төлөвлөгөө гаргалаа.

Говийн Гайхамшигт-6 хурал Тахийн талд боллоо


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, харсүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх аргахэмжээг 2016 оны 09 дүгээр сарын 15,16-нд  зохион байгууллаа.  Арга хэмжээг Зүүнгарын говь,тахийг сэргээн нутагшуулж буй ТАХИЙНТАЛ-д зохион байгуулсан юм.“Говийнгайхамшигт 6-г цаашид “ГГ-6”, “GG-6” гэхчлэн гадаад, дотоодод хүргэх, ач холбогдлыг нь танилцуулах болжээ. Говийн ховор амьтдыг хамгаалах энэхүү анхны санаачлага Төв Азийн Хөхтөн амьтдыг хамгаалах санаачлага (CAMI) олон улсын байгууллагын зорилго, үйл ажиллгаатай нийлж байгаа бөгөөд 2017 оны Алтай хотод зохиогдох арга хэмжээнд ОУТГ, CAMI идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Монголын дотоодод тахь сэлгэн нутагшуулах ажил хийгдлээ


Хустай төв болон Тахийн тахийн талын тахь нутагшуулах төслийнхэн хамтран тахь сэлгүүлэн нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Хустай тахийн сүрээс 3 гүү, 1 азаргыг Чехийн цэргийн онгоцоор тээвэрлэлээ. Энэ ажлыг гүйцэтгэхэд Праг хотын амьтны хүрээлэн, Байгаль орчин аялал жуулчлалын яам идэвхтэй хамтран ажиллалаа.

Тахийн 4 гүүг Европоос тээвэрлэн авчирлаа


7-р сарын 18 нд алс холын Европ тивээс 4 тахийн гүү Тахийн талд хүргэгдэн ирлээ. Прагын амьтны хүрээлэнгийн туршлагатай баг энэхүү тээвэрлэлтийг 6 дахь жилдээ амжилттай гүйцэтгэж байгаа бөгөөд агаарын болон Булганаас Тахийн тал хүртэлх автомашины тээвэрлэлт амжилттай боллоо

Тахийн талруу хүргэгдэх тахиуд сонгогдлоо


Монголын тахийн талруу ачигдах тахиудыг тэдний удам гарлын бичгийг үндэслэн сонгосон байна. Тэд тахийн талд очоод нэг жилийн хугацаанд дасгах хашаанд хамгаалагч нарын хяналт доор байна.

Байгаль хамгаалагч нар англи хэл сурч эхэллээ


Швейцарь улсын иргэн, сайн дурын ажилтан, англий хэлний багш Uli Rutz тус дархан газарт сар гаруй хугацаагаар ажиллаж амьдарсан бөгөөд энэхүү хугацаанд байгаль хамгаалагч нарт өөр өөрийн түвшний англи хэлний сургалтыг амжилттай хийжээ. Ноён Uli багш мөн Бугат суманд зочилж дунд сургуулийн багш нарт хичээл заав. Тэрээр говьд байх хугацаандаа нутгийн малчдын аж амьдрал, байгаль хамгаалагч нарын өдөр тутмын ажил амьдралтай танилцаж хамтран ажиллаж өөрийн амьдралын түүхий хуудсыг баяжуулжээ

Говьд унага нэмэгдсээр


Энэ 5-р сарын сүүлээр Зүүнгарын говийн тахийн сүрэг 17 унага болсон. Унаганы тоо цааш нэг дахин нэмэгдэх төлөвтэй байгаа.

Эрхэм ах Б.Чинбатаа дурсахуй


Бидний хамтран зүтгэгч Б.Чинбат хүнд өвчний улмаас 2016 оны 5-р сарын 2 нд биднээ үүрд орхин одлоо. Б.Чинбат нь бүтээлч, аливаа ажилд нягт нямбай ханддаг, хамт олноо хошуучлан залуучуудад үлгэр дууриал үзүүлж, байгаль хамгаалагчдын дунд нэр хүндтэй, тайван уужуу,хүнлэг энэрэнгүй зан ааштай үлгэр жишээ тэргүүний сэхээтэн байлаа.

Талийгаачийн улс эх орон, байгаль хамгаалал, тухайлбал өөрийн нутгийн унаган амьтан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах буянт ажлын төлөө хийсэн бүх үйл хэрэг, таны ажилсаг хичээнгүй, хүнлэг, шударга зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд оршихболно.

Шинээр дасгах хашаа барив


Өнгөрсөн жил тахийн хашааны шонгууд үерийн усны улмаас хугарч төвийн хашаа нэлээдгүй эвдэрсэн байсан бөгөөд энэ жил дээрх хашаануудыг сэргээн засварлаж мөн Дархан газрын баруун хэсэг Тахийн усанд шинээр хашаа барилаа.

Тахийн гүүнүүд унагалах дөхсөөр байна


Зүүнгарын говийн тахийн сүргүүд хонины усны говиос өгсөн Таван толгой, Халтарын толгой орчим Бижийн голын сав дагуу байршин нутагшиж байгаа бөгөөд гүүнүүд хээл авалт 80 орчим хувьтай байна. 


Олон улсын Тахь группын ерөнхийлөгч ноён Reinhard Schnidrig, Монол дахь товчооны дарга Н.Энхсайхан, байгаль хамгаалагч Г.Нисэххүү, тахийн нөхөд сангийн дэмжигч ноён Peter Kistler нар Хятадын Шиньжян Уйгурь мужийн тахь нутагшуулах, үржүүлэх төвд айлчилж Жимсайрын тахь үржүүлгийн төвийг ОУТГ-т гишүүнээр элсэх, хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Олон улсын Тахь Группын ерөнхийлөгч Монголд ажиллаа


Олон улсын Тахь группын шинээр сонгогдсон ерөнхийлөгч ноён Reinhard Schnidrig, тахийн нөхөд сангийн дэмжигч ноён Peter Kistler нараас Швейцараас Монголд ирж ажиллан тахийн сүргүүдийн нутагшилт, өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймаг сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Тэрээр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгтэй уулзан тахь нутагшуулах төслийн ирээдүйн төлөвлөгөөг танилцууллаа

ГИДЦГ-ын Б хэсэгт оюутнууд судалгааны дадлага ажлаа хийж байна


2015 оноос МИУС-ын биологи, экологийн салбарийн оюутнууд ГИДЦГ-ын Б хэсэгт судалгааны дадлагын ажлаа тус сургуулийн багш доктор Д.Лхагвасүрэн, тахь нутагшуулах төвийн захирал, докторант О.Ганбаатар нарын удирдлага доор  хийж эхлээд байна. Экологийн 4-р ангийн оюутан М.Бат-Эрдэнэ Говийн их дархан цаазат Б хэсгийн Тахийн  морфологи буюу гадна шинж тэмдэгийн судалгаа, Экологийн 3-р ангийн оюутан Отгонбаатар Говын их дархан цаазат Б хэсгийн жижиг хөхтөны зүйлийн олон янз байдлын судалгаа, Экологийн 3-р ангийн оюутан Сэрчиннамжил Говын их дархан цаазат Б хэсгийн махчин шувуудын зүйлийн бүртгэлийн судалгааг тус тус гүйцэтгэж байна.Эдгэээр оюутнуудын дадлага, хээрийн судалгааны зардлыг Прагын амьтны хүрээлэнгээс санхүүжүүлж байгаа юм. 

Тахийн сүрэгийн тоо 137 боллоо


Тахийн талын тахийн сүрэг энэ жил олон унага төл авч байгаа бөгөөд тээвэрлэн ирсэн тахиудттай нийлэн тоо толгой 137 –д хүрч байна. 

Европоос 4 тахийн гүү тээвэрлэн авчирлаа


Энэ 7-р сарын эхний долоо хоногийн ням гаригийн шөнө ГИДЦГ-ын Б хэсэг, Тахийн талийн тахь нутагшуулах төвд дөрвөн тахийн гүүг Европоос амжилттай тээвэрлэн авчирлаа Бүгд найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн цэргийн нисэх хүчинтэй хамтран тэдний агаарын хөлгийг Монгол тахь тээвэрлэн хүргэх ажлыг 2011 оноос амжилттай гүйцэтгэж ирсээр байна


Энэ жилийн тахийн тээвэрлэлт Монгол орны баруун хэсэгт хур бороо элбэг, зам харгуй эвдрэлтэй байгаагаас үүдэн өмнөх жилүүдийнхээс арай урт хугацаатай буюу 36 цаг тээвэрлэгдэж ирсэн боловч тахиуд мэнд сайн эх нутагтаа хүргэгдэж ирлээ.

Reinhard Schnidrig Олоон улсын Тахь группын ерөнхийлөгчөөр томилогдлоо


Reinhard SchnidrigОлон улсын Тахь Группын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоо. Тэрээр олон улсын нүүдлын зэрлэг амьтадыг хамгаалах конвенцид идэвхтай ажиллаж гишүүн бөгөөд Говийн Б хэсгийн дархан газрыг тус чиглэлээр олон улсын сүлжээнд хамруулж хамтран ажиллахад чухал нөлөөг үзүүлж ажиллах юм.

Thomas Pfisterer тус группын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа юм. Түүний ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд байгаль хамгаалалд ардчилалыг хэрхэн хогдогдуулан ажиллаж болох, тахь сэргээн нутагшуулах, говийн хамгаалалттай нутгийг хамгаалахад улстөрийн бүсийн нутгийн хүчнүүдтэй хамтран амжилттай ажиллауж ирсэн. Ийтээс түүнийг тахь группын хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.

15 дахь унага мэндэллээ


Зүүнгарын тахийн популяци энэ жил төл сайтай байна. Одоо 15 унагтай болсон байна. Ойрийн өдрүүдэд бороо орж зуншлага сайхан болох төлөвтай байна.  

Доротее Штам, Томас Фпистерер хүндэт доктороор өргөмжлөгдлөө


2015 оны 4-р сарын 25 нд Олон улсын Тахь группын 2 гишүүн Цюрихын их сургуулийн мал эмнэлэгийн факультетийн хүндэт доктороор өргөмжлөгдлөө.

Томас Фпистерернь Олон улсын тахь группын одоогийн ерөнхийлөгч бөгөөд тэрээр тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах, хамгааллын асуудлыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутаг болон төвийн улс төрийн хүчнүүдтэй идэвхтэй хамтран холбоо тогтоож ажиллаж ирсэнюм. Энэхүү зүтгэлийг үнэлж тус их сургуулийн хүндэт доктороор өргөмжилжээ.
Доротее Штам нь Олон улсын Тахь группын хүндэт гишүүн Зүүнгарын говьд тахийг сэргээн нутагшуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэт доктороор өргөмжилжээ.

Говьд анхны тахийн унага мэндэллээ


Зүүнгарын говь Тахийн талд нутагшуулж байгаа тахийн сүрэгт анхны унага мэндэллээ. Номхон азарганы сүрэгт Од нэртэй гүүнээс охин унага 4-р сарын 22 ны өглөө төрлөө. Тахийн сүрэг тал дүүрэн өсөх болтугай! 

Тахь адуу эх нутагтаа сэргээн нутагшиж байгаа талаар Токио-д гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ


Монголд тахь адуу сэргээн нутагшуулж байгаа төслүүдийн амжилт үр дүнг харуулсан гэрэл зургийг үзэсгэлэнг Токио хотод професор, гэрэл зураг сонирхогч Санекато Такеши нээлээ. Тэрээр тахь адууны талаар мөн Монгол орны унаган байгаль, ард түмний аж амьдралын онцлгийн талаар сонирхолтой илтгэл танилцуулга хийсэн байна. 

Тахийн гүүнүүд хээл сайтай байна.


Тахийн талд цас чийг элбэг сайхан хавар болж байгаа бөгөөд тахийн сүргүүд мэнд онд орж, гүүнүүд маань 80-85 % хээлтэй байна. 
Тахийн сүргүүд Хонин ус, Хоолойн толгой, Шал хар,Таван толгой орчмоор байршин нутагшиж байна.

Цас багатай, дулаахан өвөл болж байна


Тахийн тал орчимд 11-р сарын дундаас цас орсон бөгөөд одоогоор уулархаг газруудад цасны зузаан 10 см орчим, Тахийн тал, Хонин уёны говьд цас багатай дулаахан байна. Тахийн сүргүүдийн тарга хүч сайхан сайхан онд орлоо.

2014 оны сүүлээр 113 тахьтай боллоо


2014 оны сүүлээр Зүүнгарын говьд  113 толгой тахь нутагшиж байгаа бөгөөд 9 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт хуваагдаж байна. Энэ жил 22 унага онд мэнд орлоо.

Зуны улиралд сүргүүдийн бүтэц байрлал тогтворгүй үилжилт хөдөлгөөн ихтэй байсан боловч, намраас сүргүүд тогтвортой, ойр ойрхон зайд бэлчээрлэж байна. 

Олон Улсын Тахь Группын Удирдах зөвлөлийн гишүүн Мирослав Бобек найрамдал одонгоор шагнууллаа


2014 оны намар Мирослав Бобек Монгол улсын ерөнхийлөгчөөс НАЙРАМДАЛ МЕДАЛЬ-р шагнуулав. Энэ нь түүний тахийг эх нутагт нь сэргээн нутагторуулж буй хувь нэмрийг үнэлж Монгол улс хүндэтгэл үзүүлж буй явдал юм

Тахийн нөхөд сангийн дэмжигчид нэгдэн уулзлаа


Монголчууд бид адууны өвөг энэ сайхан амьтан тахь адуугаа эх нутагт нь хайрлан хамгаалж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, байгальд биеэ даасан сүрэг бий болгоход санаачлага гаргаж, хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд бидний хэсэг нөхөд “Тахийн нөхөд сан” байгуулж Монголын говьд тахь адууг  сэргээн нутагшуулах буянт үйлсийг дэмжихээр санаа нэгдэн ажиллаж эхэллээ. Таныг тахийн нөхөр болж манай үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулан, бие сэтгэлээрээ  оролцох боломжтой болсныг  танд дуулгахад таатай байна. Биднийг туслан дэмжиж байдаг Чингэс шар айраг ХХК ны хамт олондоо баярлалаа. Идэвхтэй дэмжигч Петерт мөн талархал илэрхийлье

ОУ-ын Тахь группын ерөнхийлөгч Томас Фпистэрэр Монгол хүрэлцэн ирлээ


Ноён Фпистэрэр болон ОУТахь группын гишүүд Монгол улсад айлчлан ирж байгаа бөгөөд Хөвсгөл далайгаас эхлэн Тахийн тал хүртэл манай орны хойд, баруун хэсгээр аялахаар төлөвлөжээ. Айчлалынхаа хүрээнд тэрээр говийн тахь нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон хамгаалалттай нутгийн захирагаа, Говь-Алтай, Ховд аймгуудын удирдлага, болон ГИДЦГ-ын орчны бүсийн сумдын иргэд, дарга нартай уулзан санал бодлоо солилцох юм. Аялалынхаа төгсгөлд БОНХ-ын сайдтай уулзах бөгөөд Хустай нурууны БЦГ-т ч хүрэлцэн очихоор төлөвлөжээ

Гурван шинэ тахийн гүү, 22 унагаар бүл нэмлээ.


2014 онд Тахийн талд нутагшуулж байгаа тахийн сүрэг маш амжилттай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 7-р сарын эхээр 3 тахийн гүүг Праг хотын амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирлаа. Энэ 3 гүүг жил орчим хугацаагаар тахь нутагшуулах төвийн дасгах хашаанд байлган ажиглах юм.

Зүүнгарын говийн тахийн сүрэгт энэ жил 7-р сарын дунд үеийн байдлаар 22 унага амжилттай бойжиж байгаа нь тахийн сүрэг тоо толгой нэмэгдэхэд багагүй амжилт юм.

Тахийн тал дахь 10 гаруй унага мэндлээд байна


2014 оны эхний унага 4-р сарын 16 ны өдөр мэндэлсэн бөгөөд одоо 12 унагатай болоод байна. Цааш мөн 10 гаруй гүү унагалах болно. Энэ жил Зүүнгарын тахийн сүрэг 100 гаруй толгой болж нэмэгдэнэ. 

Хятадын Шинжян мужийн Жимсайрын тахь үржүүлгийн төвтэй хамтран ажиллах боллоо


5-р сарын эхээр Тахийн тал төслийн удирдлагууд Шинжаны тахь үржүүдгийн газар болон Каламайлын Нөөц газарт айлчлаад ганзага дүүрэн ажлын амжилттай ирлээ. Тус газруудтай тахь солицох, үржүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохирч, Жимсайрын тахь үржүүлгийн төв Олон улсын тахь группын гишүүн байгууллага болохоор шийдвэрлэлээ. 2015 оны 4-р сард 6 тахь авчрахаар төлөвлөлөө. 

Тахь нутагшуулах үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ


Говь-Алтай аймгийн орон нутгийн музейн зэрлэг амьтдын болон тахь үзмэрийн буланг Швейцарын Чур хотын байгалын музейн дэмжлэгээр сэргээн сайжруулж, гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ. нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцлоо

ОУТГ-ын удирдах зөвлөл шинэ гишүүдээр бүл нэмлээ


ОУТГ-ын 5-р сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлаар Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, дэд захирал Ярослав Шимек нар мөн Швейцарын Лангенберг хотын амьтны хүрээлэнгийн дарга хатагтай Карин Хинденланг Клерг нар удирдах зөвлөлийн гишүүнээр элслээ.

Зүүнгарын говьд шинээр уст цэг бий болголоо


Говийн Их Дархан газрын "Б" хэсгийн Тахь ус, Хонь усны баян бүрд нь 60 км зайтай оршдог ба энэ хооронд ямар нэгэн булаг, шанд, уст цэг байхгүй бөгөөд Хөдөөгийн Сэртэнгийн ард Улаанганга хэмээх газар Нарны өргүүртэй насосоор ажилдаг богино яндант өрөмдмөл худгийг БОНХЯ-ны санхүүжилтээр гаргаж, ашиглалтанд хүлээлгэн өглөө. Худгийн ус хөвнөөсөө доошоо 100 м урсаж гүнзгий тогтоол үүсгэжээ. Одоо энэхүү уст цэгийн орчимд 300 гаруй хулан идээшилж байлна. Говийн ховор ан амьтад, ялангуяа тахийн сүргийн хувьд ихээхэн ач холбогдолтой ажил боллоо. Энэхүү чухал ажлыг санаачилсан, санхүүжүүлсэн, гүйцэтгэсэн нийт хүмүүс талархал илэрхийлэе. 

Хамгаалалттай нутгийг өргөтгөн Зүүнгарын говийн экосистемийг цогцоор хамгаалах шаардлага


Говийн их дархан газрын Б хэсэгт Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил, Ховд аймгийн Алтай, Үенч сумдын нутаг дэвсгэр хамардаг, ховор амьтдын өлгий нутаг билээ. Энд уугуул нутагтаа устсан тахь адууг 1992 оноос эхлэн сэргээн нутагшуулж байгаа бөгөөд 2013 оны жилийн эцсийн байдлаар 8 сүрэгт нийт 90 гаруй тоо толгой тахь нутагшуулж байна. Зүүнгарын говийн экосистемийг цогцооор нь хамаалах зорилгын үүднээс Говийн их дархан газрын Б хэсгийн хамгаалалтын хил заагийг өргөтгөх ажлыг өнгөрсөн онд эхлүүлээд байгаа бөгөөд орон нутаг хамгаалалтын захиргааны энэхүү саналыг идэвхтэй дэмжин шат шатны иргэдийн хурлаараа дэмжсэн бөгөөд одоо засгийн газар, УИХ -р хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.  Хамгаалалттай нутгийг өргөтгөх түүний нэр нэрийг оновчтой сонгон өгөх талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэрэнгүйг дараах холбоосоор сонирхоорой.

Зүүнгарын говьд тахь нутагшсаар


Монгол орны баруун хязгаар Зүүнгарын говьд нутагшуулж байгаа тахийн сүрэг өвлийг өнтэй давж, тавтай сайхан хаваржиж байна. Одоогоор Тахийн тал, Хонин ус, Тахийн ус, Ёлхон усны говиудад цастай хүйтэвтэр хавар болж байгаа боловч тахиуд мэнд сайн байна. Энэ жил тахийн гүүнүүд 80 гаруй хувийн хээл авалттай байгаа. 

Тахь говь нутагтаа сайхан өвөлжиж байна


Зүүнгарын говь, Тахийн талд цас багатай сайхан өвөл болж байна. Нутагшуулж байгаа тахийн сүрэг говь нутагтаа дасан нутагшиж одоогоор хорогдолгүй мэнд өвөлжиж байна. Тахиудаа сайтар анхааран ажиллаж байгаа тахь нутагшуулах төвийн хамт олондоо удахгүй болох сар шинийн мэнд хүргэж ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Монголын эгэл зоригтнууд: Зэрлэг адуучин


О.Ганбаатар бол тахийн биологич. Дөнгөж их сургуулиа төгссөн 21-хэн настай судлаач ээжийнхээ захиасаар АНУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрөөс татгалзаж, багшийнхаа ятгалгаар эрс тэс уур амьсгалтай Монголын хамгийн өвөрмөц нутаг, баруун өмнөд хязгаарт 14 жилийн өмнө ирж байсан юм. Говийн Их Дархан Цаазат Газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга тэрээр Хөвсгөлийн уугуул хэрнээ говь нутагт уугуул зэрлэг адуунаас ч илүү нутагшиж, зэрлэг адууг хэнээс ч илүү маллах туршлагатай судлаач-адуучин болжээ. Nationalgeograpgic Mongolia-s үзэх

Мэргэжилтэн Н.Алтансүх Байгаль орчны Яамны "Жуух бичиг" -ээр шагнууллаа


ГИДЦГ-ын Б хэсгийн мэргэжилтэн Н.Алтансүх "Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хүндэт жуух" бичгээр шагнагдлаа. Тэрээр тус байгууллагын ахлах мэргэжилтэн, санхүүгийн албыг хариуцан ажилладаг бөгөөд түүний байгаль хамгаалах болон тахийг нутагшуулах ажлыг төр үнэлэн шагнаж урамшууллаа. Алтансүхдээ цаашдын ажилд нь амжилт хүсье. 

Ардчилалын бодит жишээ


ОУТГ-ын ерөнхийлөгч Thomas Pfisterer 2013 оны 10-р сард Монголд ажиллах хугацаандаа Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С. Оюун нарт бараалхаж  тахь нутагшуулах, байгаль хамгаалах ажлынхаа талаар танилцуулан мэдээлэл хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

ГИДЦГ-ын хамгаалалтын хил хязгаарыг нэмэгдүүлэх санал


Ингэж өргөтгөж хамгаалалтанд авснаар одоогийг хамгаалалттай нутгийн хилээс хойгуурх байгалыг хамгаалах, тэнд нутаглах тахь, хулан, хар сүүлт зээр тэдгээрийн амьдрах орчныг цогцоор хамгаалахад их ач холбогдорлтой бөгөөд олон улсын хил дамнасан хамгаалалттай нутаг бий болгох эхний алхам юм. 

Өргөтгөлийн ажилд иргэдийн шууд оролцоо


Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оныг АРДЧИЛАЛЫН жил болгон зарласан ГИДЦГ-ын Б хэсгийн газар нутгийг өргөтгөн хамгаалалтанд авах ажлыг шууд ардчилалын зарчмаар хэрэгжүүлж байна. Иймийн тулд тус хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар газар нутгийг нэмж хамгаалалтанд авах асуудлыг нутгийн иргэд, баг, сумын иргэдийн дунд хэлэлцүүлэн улмаар аймгийн иргэдийн хурлаар уламжлуулан улсын их хурал танилцуулан шийдвэр гаргуулах хүртэлх шат дараалал бүхий ажлыг идэвхтэй хийн ажиллаж байна. 

Тахийн талд өвөл эхэллээ, 90 гаруй тахь мэнд нутагшиж байна


Говийн Б хэсэгт нутагшиж байгаа тахийн популяц өөрийн нөхөн үржил болон гадаадаас тахь тээвэрлэн авчирч буй ажлын үр дүнд тоо толгой нь амжилттай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2010 оны өвлын хорогдлыг нөхөн өсөж байна. Одоогоор 90 гаруй тахь говь нутагтаа дасан нутагшиж байна. Зундаа тахийн сүргийн бүтэц нэлээд тогтворгүй өөрчлөгдөх боловч өвөлдөө харьцангуй тогтвортой байдаг. Бундан азаргатай сүрэг оддогоор Тахийн талд хамгийн том сүрэг бөгөөд 25 тахьтай. Заримдаа энэ сүрэг 2 хэсэгт хуваагдах боловч шаардлагатай үед эргэн нэгддэг.  2012 онд Европоос авчирсан 4 гүүг эрхэс азарга хураан авч сүрэг үүсгэсэн. Чонын нөлөөлөл тахийн талын унаганы мэнд үлдэхэд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлсээр л байна.

Олон улсын тахь группын хүндэт ерөнхийлөгч ноён JEAN-PIERRE SIEGRIED тэнгэрт халилаа


Dr. Jean Pierre Siegried Олон улсын тахь группыг үүсгэн байгуулагчдын нэг, хүндэт ерөнхийлөгч Jean-Pierre Siegried 2013 оны 10-р сарын 5 нд удтал хүндээр өвдөсний улмаас таалал төгслөө.  Түүний гэр бүл үр хүүхдэд олон улсын тахь группын хамт олноос гүн эмэгнэл илэрхийлж байна.

Та бурхны орондоо амгалан морилох болтугай!

Тахь группын хамт олон

Тахийн сүргийн байрлал, шилжилт хөдөлгөөнийг зайнаас тандан судалж байна.


GPS-ын дамжуулагч бүхий хүзүүвч зүүсэн тахийг шилжилт хөдөлгөөнийг үзэх

Төслөөс орчны бүсийн нийгэм эдийн засгийг дэмжин ажиллаж байна


Чехийн хөгжил, хамтын ажиллагааны шугамаар Прагын амьтны хүрээлэнгээр дамжуулан ГИДЦГ-ын орчны бүс болох Биж багийн нийгэм эдийн засгийг дэмжих дэд төслүүдийг хэрэгжүүлж байна.


Тахь нутагшуулах төвөөс 10 км зайтай Биж багийн эмнэлгийг бүрэн засварлан сумын удирдлагад хүлээлгэн өгсөн. Энэ жижиг эмнэлгийг хэвийн үйл ажиллагаатай болгосон нь алслагдсан хөдөө нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн төслийн хүрээнд ГИДЦГ-ын Б хэсэг тахь нутагшуулах төвийн орчмын хоёр багийн иргэдийг нөхөрлөл байгуулахад туслан үйл ажиллагааг дэмжиж нөхөрлөлд шинэ ажлын байр барьж өглөө.

Прагаас дахин 4 гүүг Тахийн талд авчирлаа


БНЧАУ-ын Прагын амьтны хүрээлэнгээс гурав дахь удаагаа 4 тахийг тээвэрлэн авчирлаа. Тахиудыг тээвэрлэсэн Чехийн цэргийн онгоц Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд газардсан бөгөөд Булганаас Тахийн тал хүртэл  200 гаруй км замд тахиудыг автомашинаар тээвэрлэсэн, тээвэрлэлт нийт 36 цаг үргэлжилсэн бөгөөд замын туршид тахиудын эрүүл мэндийн байдал сайн байсан. Праг хотын амтны хүрээлэн, Чехийн хөгжил хамтын ажиллагааны төсөл, Чех улсын элчин сайдын яам, Олон улсын тахь групп хамтран энэ тээвэрлэлтийг амжилттай зохион байгууллаа. дэлгэрэнгүй унших

С.Оюун сайд тахь нутагшуулах төслийн ажилтай танилцлаа


Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд С.Оюунтай төслийн зохицуулагч ноён Хрис Вальцерь, судлаач доктор Петра Каченский, менежер Н.Энхсайхан нар уулзаж Тахийн талын тахь нутагшуулах төслийн үйл ажиллагааг танилцууллаа.


Сайд Говийн Их Дархан Газрын хамгаалалтын захиргааны ажилчдын орон тоог нэмэгдүүлэх, газар нутгийг өргөтгөх, шинээр тахь тээвэрлэн авчрах, олон улсын хил дамнасан хамгаалалттай нутаг байгуулах ажлыг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Шинэ сүрэг говийн задгай бэлчээрт гарлаа


Өнгөрсөн жилд Чехийн Прагын амьтны хүрээлэнгээс авчирсан 4 тахь дасгах хашаанд өвөлжсөн бөгөөд саяхан нутгийн Эрхэс нэртэй азаргатай нийлүүлэгт орж шинэ сүрэг үүсгэн говийн чөлөөт бэлчээрт гарлаа. Уг сүрэг одоогоор Бижийн гол орчмоор нутаглаж байна. 

Тахь клубын сурагчид тахийн нутгаар аялалаа


Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж баг тахийн талын тахь нутагшуулах төвөөс 10 орчим км зайтай байршдаг. Тахь нутагшуулах төвийнхөн бага сургуулийн сурагчдын байгуулсан “Тахь” клубын үйл ажиллагаа идэвхтэй дэмжин ажилладаг бөгөөд 5-р сарын сүүлээр говь нутагтай танилцах Эко аялалыг төвийн захирал О.Ганбаатар, мэргэжилтэн Н.Алтансүх нар зохион байгуулж, сурагчдад өөрсдийн ажлыг сонирхуулан тайлбарлаж танилцуулсан нь аялалд оролцсон сурагчид төдийгүй багш нар сонирхолтой байлаа. Энэ аялалыг Чехийн хөгжилхамтын ажиллагааны төслөөс ивээн тэтгэж явууллаа. 

Тахийн талд Тахийн сүрэг унагалж эхэллээ


Зүүнгарын говьд 4-р сарын дунд үеэс бэлчээр сэргэн, тахиуд ногоонд бүрэн цадсан бөгөөд одоогоор тахийн гүүнүүдийн унагалалт 80 гаруй хувьтай байна. Энэ жилийн анхны унага Номхон сүрэгт Таня гүүнээс гарсан бөгөөд одоогоор 12 унагатай байна.  

Япончууд тахь хамгаалахад хамтран ажиллах боллоо


Өнгөрсөн 2-р сард Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Японы Тама-ын амьтны хүрээлэнгрүү Европоос 3 тахь тээвэрлэн хүргэх ажил амжилттай хийгдсэн билээ. Эдгээр шинээр ирсэн тахиуд  сар гаруй хугацаанд мал эмнэлгийн хорио цээрийн хяналтанд байна.
Тама амьтны хүрээлэнд зохиогдсон нээлтын ажиллагааны талаар ТОКИО хотын ТВ мэдээ үзэх


Энэ амьтны хүрээлэн тахийн тоо толгойгоо нэмэгдүүлсэнтэй холбоотой тахийн байр нэмж барин өргөтгөл хийж 4-р сарын 26 нд тахиудаа шинэ байрандаа шилжүүлэн байршуулж нээлт үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр хийлээ. Уг үйл ажиллагаанд Монгол улсын элчин сайдын яамны ажилтангууд, Олон улсын тахь группын эрдэм шинжилгээ хариуцсан захирал Хрис Вальцер, Монгол дахь товчооны менежер Н.Энхсайхан нар оролцлоо. Токио хотын захиргаа, Тама амьтны хүрээлэн, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран тахийг хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж гарын үсэг зурлаа.

Японы Тама-гийн амьтны хүрээлэнрүү тахь илгээлээ.


Европын амьтны хүрээлэнгээс 3 тахийг Швейцарт Цюрих хотод цуглуулан 2013 оны 2-р сард Японы амьтны хүрээлэнрүү илгээлээ. Японд тахь бэлэглэх ажлыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд ОУТГ гардан гүйцэтгэлээ. Эдгээр тахийн үр төл магадгүй Тама-аас Зүүнгарын говьд хүргэгдэн нутагших байх.

Тахийн зан төрхийг нарийвчлан судлахыг дэмжих


орчин, орон зайн шилжилт байршлыг судлан тогтоохоор зарим тахийг зайнаас тандан судлах  GPS төхөөрөмж зүүх гэж байна. Энэ ажилд нэлээд их хөрөнгө санхүү шаардлагатай байдаг. Судлаачдад энэ ажлыг хэрэгжүүлэхэд тусална уу. дэлгэрэнгүй

ОУТГ-ын зурагт танилцуулга: Дээжийг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид барилаа.


Та ОУТГ-ын шинэ танилцуулгыг эндээс харж болно. Энэ оны эхээр Давос хотод зохиогдсон дэлхийн эдийн засгийн форум уулзалтын үеэр ОУТГ-ын дэд ерөнхийлөгч R.Schnidrig энэ зурагт танилцуулгын дээжийг Элбэгдорж ерөнхийлөгчид гардууллаа. Ерөнхийлөгч төслийн амжилттай үйл ажиллагааг сайшаан дэмжсэн байна.

ОУТГ-ын зорилгоь түүндээ хүрч буй үйл ажиллагааг дэлгэрэнгүй харуулсан энэ танилцуулгаас та тахийг нутагшуулах ажлыг дэмжих түүнчлэн Зүүнгарын говь, хамгаалалттай нутгийг хамгаалахад хувь нэмэр оруулах боломжийг олох бололцоотой.

Зүүнгарын говьд нутагшуулж байгаа сүргийн бүтцийн өөрчлөлт


Өнгөрсөн өвөл Тахийн талд 12-р сард үргэлжилсэн цас ихээр оржь цасны зузаан нэлээд нэмэгдлээ. Талдаа 10-20  см, ууландаа хагас м орчим цасан бүрхүүл тогтлоо. Тахийн усны сүргийн хувьд ХААН азарга өнгөрсөн намар өөрийн эцэг Хөвсгөөс сүргийг булаан авсан боловч, ШАНДАСТ азарганд сүргээ булаалгалаа. Бусад сүргүүдэд ч бага зэрэг өөрчлөлт орж байна. Товч мэдээг харах

Европоос тахь тээвэрлэн авчирлаа.


Өнгөрсөн 7-р сард Прагийн амьтны хүрээлэнгээс 4 тахийн гүүг Тахийн талд амжилттай тээвэрлэн авчирлаа. Эдгээр тахиудийн Европын ховор амьтан хамгаалах хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу тахийн сүргийг генийн олон янзын бий болгох зорилгын үүднээс сонгох авсан юм. 

Орон нутаг болон бүсийн удирдлагуудын оролцоо бүхий хамгаалалттай нутгийн менежментийн төлөвлөгөө хэлэлцэх зөвлөлгөөн 6-р сарын 9 нд Тахийн талд


2012 оны 6-р сарын 9 нд тахь нутагшуулах болон хамгаалалттай нутагтай оролцогч талуудын хамтарсан хурал боллоо. Хуралд оролцогчид байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж өөрсдийн оролцоо, туршлага хамтрах бололцоог хэлэлцлээ. Тайлан үзэх

Тахь сэргээн нутагшуулсны 20 жилийн ой


2012 оны 6-р сарын 9 нд тахь нутагшуулах болон хамгаалалттай нутагтай оролцогч талуудын хамтарсан хурал боллоо. Хуралд оролцогчид байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж өөрсдийн оролцоо, туршлага хамтрах бололцоог хэлэлцлээ. Тайлан үзэх

БНХАУ-с тахь Тахийн талд авчирлаа


2012 оны 5 сард Хятадын Жимсайрын тахь үржүүлгийн газраас 4 тахийн азарга Тахийн талд авчирсан. Энэ хоёр улс түүхэндээ анх удаа зэрлэг амьтан солилцож байгаа бөгөөд байгаль хамгаалах салбарт хамтран ажиллаж тус бүс нутагт тахийг нутагшуулах ажилд том дэмжлэг боллоо. зураг үзэх

Хэвлэлд

татах, мэдээллүүд

Зүүнгарын говьд тахь нутагшуулах төслийн мэдээ үзэх

2016 оны Праг хотоос авчирсан тахь тээвэрлэлтийн зураг үзэх. Зургийг Прагийн амьтны хүрээлэнгээс

"Тахь эх нутагтаа эргэн ирлээ" хүүхдийн ном хэвлэгдлээ татаж үзэх

Хустайн нурууны тахийн сүргүүдээс Тахийн талруу 7-р сард 4 тахь авч явахаар 7 тахь барьж хашаанд хашлаа. Зэрлэг тахийг хашаанд хаших цөөн тохиолдлуудын нэг бөгөөд америк, Чех, Монгол судлаачид, эмч нар хамтран ажиллав. зураг үзэх. Зургуудийг Праг хотын амьтны хүрээлэнгээс

2012 оны тайлан

2012 оны ОУТГ-ын тайланг үзэх 

Facebook

бидний Facebook хуудасанд зочилно уу!
ITG on Facebook

2012 оны 6-р сарын 10-15 нд

Тахь сэргээн нутагшуулсны 20 жилийн ойг тэмдэглэлээ

2012 оны 5-р сарын 21-22нд

Хятадын Жимсайраас 4 тахийн азарга Тахийн усанд авчирлаа.Зураг үзэх

Чухал хамтын ажиллагаа

Швейцарын хөгжлийн агентлагтай нягт хамтран ажиллаж байна.
Fact Sheet